
Энэтхэгийн үйлдвэрчний эвлэлүүд Засгийн газрынхаа бодлогыг эсэргүүцэн хоёр өдрийн ажил хаялт зарласан тухай Бүх Энэтхэгийг үйлдвэрчний эвлэлийн конгрессын ерөнхий нарийн бичгийн дарга Амаржит Каур “PTI” сонинд мэдээлжээ.
Түүний мэдээлснээр, ажил хаялт гуравдугаар сарын 28, 29-нд болох бөгөөд Энэтхэг даяар 200 сая гаруй ажилтан оролцох төлөвтэй байна. Ажил хаялтад тус улсын эдийн засгийн янз бүрийн салбарын үйлдвэрчний эвлэлийн гишүүд оролцоно. Төмөр зам, авто тээвэр, цахилгаан дамжуулах салбарын ажилчид болон ган, газрын тос, банкны салбарын ажилтнууд эсэргүүцэлд нэгдэхээр бэлтгэж байна.
Үүнээс гадна, хөдөө аж ахуйн салбарын орон тооны болон орон тооны бус ажилтнууд ажил хаялтад нэгджээ. Ажил хаялтыг Энэтхэгийн үндэсний үйлдвэрчний эвлэлийн конгресс, Бүх Энэтхэгийн үйлдвэрчний эвлэлүүдийн конгресс, Бүх Энэтхэгийн Үйлдвэрчний нэгдсэн эвлэлийн төв болон бусад эвлэл зохион байгуулж байгаа аж.
Ажил хаягчид Засгийн газраас санал болгож буй өөрчлөлтийг хөдөлмөрийн хууль тогтоомжид оруулахаас татгалзах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, гэрээт ажилчдыг хууль ёсны болгох зэрэг шаардлагуудыг Засгийн газартаа тавьжээ. Зарим үйлдвэрчний эвлэл ерөнхий шаардлагад өөрсдийн шаардлагыг нэмж оруулсан байна. Тухайлбал, Бүх Энэтхэгийн банкны ажилтнуудын холбоо төрийн салбарын банкуудыг хувьчлахыг зогсоохыг шаарджээ.

0 cэтгэгдэлтэй