
Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Антальягийн их дуулга дөрөвдүгээр сарын 1-3-ны хооронд болно.
Тус тэмцээнд Монголын 18 тамирчин оролцохоор бүртгүүлсэн дунд Токиогийн олимпын мөнгөн медальт Саид Моллаи, өнгөрсөн жилийн дэлхийн аваргын хүрэл медальт Ё.Басхүү нар багтаж байна.
Баг тамирчид өнөөдөр Турк улсыг зорин хөдөлсөн бөгөөд 67 орны 564 тамирчидтай өрсөлдөнө.Антальягийн их дуулгад оролцох Монголын шигшээ багийг дасгалжуулагч П.Нямлхагва, М.Бундмаа нар удирдана.

Бүрэлдэхүүнд:
Эрэгтэй -60 кг Э.Ариунболд, Б.Сүхбат
Эрэгтэй -66 кг Г.Хэрлэн, Ё.Басхүү
Эрэгтэй -73 кг О.Уранбаяр, Л.Анхзаяа
Эрэгтэй -81 кг Саид Моллаи, Б.Эрдэнэбаяр
Эрэгтэй -100 кг Г.Алтанбагана, Б.Гончигсүрэн
Эрэгтэй +100 кг О.Цэцэнцэнгэл, Э.Мөнхжаргал
Эмэгтэй -48 кг Г.Наранцэцэг, Б.Баасанхүү
Эмэгтэй -52 кг Б.Хорлоодой
Эмэгтэй -57 кг Л.Энхрийлэн
Эмэгтэй -70 кг Ц.Энхчимэг
Эмэгтэй +78 кг А.Адьяасүрэн нар багтаж байна.

0 cэтгэгдэлтэй