ЛГБТQ эрхийн төлөө тэмцэгчийн цогцос Мичиган нуураас олджээ

               
2022-03-29 0

Өнгөрсөн пүрэв гарагт Мичиган нуураас олдсон эмэгтэйн цогцсыг алга болсон трансжендерийн эрхийг хамгаалагч Элиза Мэлери болохыг Иллинойс мужийн албаны хүмүүс илрүүлсэн байна.

Албаныхан Мичиган нуурын эргээс эмэгтэйн цогцсыг гаргаж, Күүк дүүргийн эрүүл мэндийн шинжилгээний төвд хүргэсэн аж. Бямба гарагт цогцсыг 31 настай Мэлери болохыг тодорхойлсон байна. Мэлерийг гуравдугаар сарын 11-ний өдөр гэр бүлийнхэн нь сураггүй алга болсон гэж цагдаагийнханд мэдээлжээ. Тэрбээр алга болохоосоо  хоёр хоногийн өмнө гэр бүлийнхэнтэйгээ холбогдож байжээ.

Эмэгтэйг хамгийн сүүлд Эванстон дахь байрных нь ойролцоо харсан бөгөөд мягмар гарагт түүний машиныг ойролцоох зогсоолоос олсон байна. Одоогоор үхлийн шалтгааныг тодруулаагүй байна. Мэлери нь Чикагогийн эргэн тойронд хүлээн зөвшөөрөгдсөн ЛГБТQ+ эрхийн төлөө тэмцэгч байсан гэнэ. Тэрбээр трансжендер хүмүүсийн эрхийг хамгаалахын төлөө сайн дурын олон ажил идэвхитэй хийдэг байжээ.

Амбан захирагч энэхүү хэргээс үүдэн “Иллинойс мужийг хүн бүрт ээлтэй, хүртээмжтэй болгоно” гэдгээ амласан байна. Эванстон хотын цагдаагийн газраас мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ