
2022 оны төрийн албаны ерөнхий шалгалт ирэх сарын 1-нээс буюу энэ долоо хоногийн баасан гарагаас эхлэн зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн шалгалтад 7675 иргэн бүртгүүлжээ.
Шалгалтад орохоор бүртгүүлсэн иргэд exam.csc.gov.mn сайтын “Бүртгэлд хамрагдсан иргэд” цэс рүү орж шалгалт өгөх хуваариа мэдэх боломжтой юм байна.
Түүнчлэн нэвтрэх эрх, нууц үгээ мартсан бол бүртгэлтэй гар утасны дугаартаа нэг удаагийн код хүлээн авч нууц үгээ солих боломжтой. Мөн иргэний үнэмлэхтэйгээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзэлсэн байхыг холбогдох байгууллагаас анхааруулжээ.

0 cэтгэгдэлтэй