“Бүрэн Цутгамал” ХХК барилгын ажлын хөлсөнд Сант сургуулиас 112 сая гаруй төгрөг илүү авсан нь тогтоогдлоо

               
2022-03-30 0
Зургийн эх сурвалж: MPA

Ерөнхий боловсролын Сант сургууль болон “Бүрэн цутгамал” ХХК хоорондын барилгын ажил гүйцэтгэх гэрээний маргааныг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр 2022 оны 03-р сарын 09-ны өдөр шийдвэрлэсэн байна.

Сант сургууль ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1 199 007 774 төгрөгийг “Бүрэн Цутгамал” ХХК-ийн дансанд шилжүүлсэн нь тогтоогдож байгаа бөгөөд шүүх талуудын тайлбар, түүний нотлох баримтууд, шинжээчийн дүгнэлтээр Сант сургууль ажлын хөлсөө 112,039,253 төгрөгөөр илүү төлсөн байна гэж үзсэн байна.

Мөн “Бүрэн Цутгамал” ХХК-ийг ажил гүйцэтгэх гэрээгээ өөрөө цуцалснаас болж Сант сургуульд хохирол учруулсан байна гэж дүгнэжээ.

Холбоотой мэдээ