Усанд яваад сураггүй болсон иргэний цогцос олджээ

               
2022-03-30 0

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Хөх сэрх багийн иргэн С нь өчигдөр өглөө ус авахаар мотоциклтой гараад сураггүй болсон тухай дуудлагыг үүрийн 04:30 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн тус сумын харьяат 46 настай С-ийг эрэн хайжээ. Эрэн хайх ажиллагааны үр дүнд тухайн иргэнийг гэрээс нь дөрвөн км-ыг зайнаас нас барсан байдалтай олсон байна.

Холбоотой мэдээ