Товчхон
               

Киргиз улс Монголд нарийн ногоо, жимс нийлүүлэх хүсэлт гаргалаа

               
2022-03-30 0

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын IV хуралдаан Улаанбаатарт болов. Хуралдааныг Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Киргизийн хэсгийн дарга, Киргиз Улсын Тээвэр, холбооны сайд Э.Осоев нар ахалж оролцов.

МОНГОЛ, КИРГИЗИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН IV ХУРАЛДААН БОЛОВ

Талууд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт өгч, дээд, өндөр түвшинд ярьж тохирсон ажлуудыг урагшлуулахын төлөө байгаагаа харилцан нотлов. Худалдаа, хөрөнгө оруулалтыг өсгөхөд тээвэр, логистикийн нөхцлийг сайжруулах нь нэн чухал болохыг тэмдэглэж, энэ сараас эхлүүлсэн шууд нислэг хамтын ажиллагаанд чухал түлхэц болохыг тэмдэглэв. Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт бизнесийн хамтын ажиллагааг дэмжиж, хамтарсан үйлдвэр байгуулах зэрэг боломжийг эрэлхийлж ажиллахаар ярилцав.

Киргиз Улс жимс, жимсгэнэ, нарийн ногоо, оёмол бүтээгдэхүүн Монгол Улсад нийлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, талууд цаашид мал аж ахуй, газар тариалан, мод үржүүлгийн чиглэлд бодит хамтын ажиллагааг өрнүүлэхээр болов. Орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Улаанбаатар, Бишкек хотуудын хооронд ах дүүсийн харилцаа тогтоох тохиролцоог ойрын үед байгуулахаар ярилцав.

Холбоотой мэдээ