Товчхон
               

Нефтийн үнэ буурчээ

               
2022-03-30 0

Орос, Украины энхийн хэлэлцээнд ахиц дэвшил гарсантай холбоотойгоор мягмар гарагт нефтийн үнэ буурчээ.

Тодруулбал, Нью-Йоркийн биржид “WTI” маркийн нэг торх нефтийн ирэх тавдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 1.72 ам.доллар буюу 1.6 хувиар буурч, 104.4 ам.долларт хүрчээ.

Мөн Лондоны “ICE” биржид “Brent” маркийн нефтийн тавдугаар сард нийлүүлэх үнэ 2.25 ам.доллароор /2 хувь/ бууран 110.23 ам.доллар болсон байна.

Орос, Украины энхийн хэлэлцээнд ахиц дэвшил гарсан талаар мэдээлэл цацагдсаны дараа нефтийн зах зээлд дээрх өөрчлөлтүүд гарчээ.

Талууд мягмар гарагт Туркийн Истанбул хотноо шинэ үе шатны нүүр тулсан хэлэлцээ хийсэн юм. Оросын төлөөлөгчдийн тэргүүн хэлэлцээг “үр бүтээлтэй” болсон хэмээн мэдээлсэн байна.

Холбоотой мэдээ