
Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа 560 автобусны ашиглалтын хугацаа энэ жил дуусна. Үйлдвэрээс гарсан шинэ автобусыг 12 жилийн хугацаанд ашиглаад үйлчилгээнээс халах стандарттай.
Манай улсын хувьд энэ стандартыг түр тэдгэлзүүлж, энэ оны 12 дугаар сарын 31 хүртэл хуучин автобусуудаа үйлчилгээнд явуулахаар болжээ. Эдгээр автобус стандарт болон технологийн хувьд хоцрогдсон, дизель түлш ашигладаг учир агаарын бохирдолд нөлөөлдөг, хүлэмжийн хий ялгаруулдаг сул талуудтай юм.
Эдгээр автобусыг цахилгаан болгож парк шинэчлэл хийх бодлогын асуудал яригдаж байгааг Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас танилцуулсан. Нийтийн тээвэрт явж байгаа автобусыг жилд хоёр удаа үзлэг оношилгоонд хамруулдаг төдийгүй утаа их ялгаруулдаг үндэслэлээр 150 автобус тэнцээгүй байна.
Өнгөрсөн онд төсвийн хөрөнгөөр 106 автобус худалдаж авахаар төлөвлөсөн ч 35 автобус авч чадсан юм.

0 cэтгэгдэлтэй