
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авав.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Бид Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг амилуулах эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хийх маш том реформ бол төрийн өмчийн реформ. Үүнийг цаг алдалгүй хийхгүй бол улсын үйлдвэрийн газрууд, Хөгжлийн банк зэрэг байгууллага юу болж байгааг бид харж байна. Энэ хулгайны уг үндэс болсон төрийн өмчийн реформыг хийхээр мөрийн хөтөлбөрт багтсан.
2021 онд УИХ-д өргөн баригдах ёстой байсан. Жил хэтэрчихсэн явна. Одоогоос нэг жилийн өмнө би Ц.Нямдорж сайдыг хөгжлийн саад гэж цоллож байсан. Учир нь Төрийн өмчийн хуулийг оруулж ирнэ гээд ЗГХЭГ руу татсан байх юм. ХЗДХЯ Төрийн өмчийн суурь хуультайгаа цуг өргөн барих гээд байдаг. Б.Жавхлан сайд санаачилга гаргаад хийхээр яваад байсан. Гэтэл Ц.Нямдорж сайд өөрөө хийдэггүй, өрөөлийг хийлгэдэггүй. УИХ-ын гишүүд хуулиаараа санаачилж болохгүй байна. Жилийн өмнө ярьж байсан. УИХ-ын чуулган дээр Хаврын чуулган эхлэхээс өмнө өргөн барина гэж хоёр удаа хэлсэн. Миний санаж байгаагаар гурав дахиа худлаа хэлж байна. Би тэр хүнтэй өс хонзон болсон зүйлгүй. Хуулийн төсөл өргөн барихгүй дараад байна шүү дээ” гэв.

0 cэтгэгдэлтэй