ЭЕРЭГ: Шим тэжээлтэй үдийн цайны жишиг тогтоож буй 138-р сургууль

               
2022-03-30 0

Дэлхийн олон орон сургуулийн сурагчдад насны онцлогт нь тохирсон хоолоор үйлчлэх, шим тэжээлийн мэдлэг олгох харилцааг хуулиар зохицуулж, тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тухайлбал, АНУ 1946 оноос, Япон 1954 оноос, БНСУ 1953 оноос сургуулийн хоолны тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд холбогдох хөтөлбөрийн хүрээнд бүх сурагчдад хоолоор үйлчилдэг.

Харин манай улсын хувьд ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар баталсан байдаг. Ингэснээр 2020 оноос эхлэн 1-5 дугаар ангийн сурагчид үдийн хоолны үйлчилгээнд хамрагдаж байгаа юм. Тэгвэл сурагчдад өгдөг үдийн хоолыг шим тэжээллэг байх тал дээр анхаарч буй Ерөнхий боловсролын 138 дугаар бага сургуулийн хүүхдүүдэд өгдөг үдийн цай, хоол цахим орчинд олны анхаарлыг татаад буй. Эцэг эхчүүд ч тус хоол нь хүүхдийн авах ёстой илчлэг, шим тэжээллийг хангаж чадахуйц байгаа тухай эерэг сэтгэгдэлтэй байгаа аж.

May be an image of food and indoor
May be an image of food and indoor
May be an image of food

Холбоотой мэдээ