Бөхийн төрлүүдийн Азийн аваргын тэмцээн УБ-т болно

               
2022-03-30 0

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 19-24-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатарт болно. Тус тэмцээнд оролцох чөлөөт бөхийн баг тамирчдаа нэгдүгээр сарын дундуур “Сорилго” тэмцээнээр сонгосон байна. Харин сонгомол бөхийн төрөлд оролцох бөхчүүдээ 3 сарын 24-нд тодруулсан байна.

Азийн аваргын сонгомол бөхийн төрөлд дагнан бэлтгэгдэж буй 23 хүртэлх насны Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ М.Даваабанди, хүрэл медальт ОУХМ Г.Ханбүргэд нар шууд оролцох бол үлдсэн жингүүдэд сорил барилдаан хийж сонгосон юм.

Сонгомол бөхийн баг тамирчдыг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Бямбаренчингийн Баяраа бэлтгэл сургуулилтыг гардан удирдаж оролцуулна.

Азийн аваргад оролцох сонгомол бөхийн баг:

55 кг жинд Мөнх-Эрдэнийн Даваабанди (Алдар)

60 кг: Цэвээнравдангийн Балжинням (Алдар)

63 кг: Дамжингийн Балжинням (Алдартан)

67 кг: Баттулгын Нямдорж (Харгант цамхаг)

72 кг: Ганхуягийн Ханбүргэд (Алдар)

77 кг: Олонбаярын Сүлдхүү (Хасу-Мегастарс)

82 кг: Дамжингийн Батзул (Хасу-Мегастарс)

87 кг: Лутбаярын Батбаяр (Женко)

97 кг: Цогтбаярын Мөнхбаяр (Спортын төв сургууль)

130 кг: Доржхандын Хүдэрбулга (Сүлд)

Холбоотой мэдээ