Товчхон
               

Осол гаргасан жолоочийн зөрчилд 5 оноо хасаж, 100 мянган төгрөгөөр торгоно

               
2022-03-30 0

Энэ сарын 29-ний оройн 19.00 цагийн орчимд Төв номын сангийн уулзвар дээр соната 6 маркийн автомашин цагдаагийн машиныг мөргөсөн осол гарсан. Тус жолооч нь урсгал сөрсөн, цагаан шугам давсан, дугаарын хязгаарлалтгүй өдөр хөдөлгөөнд оролцсон гэх мэт зөрчилтэй байсан гэх мэдээлэл байгаа юм. Тиймээс осол гаргасан жолоочид ямар арга хэмжээ авсан талаар ТЦА-ны албаны эх сурвалжаас тодруулахад “”Соната 6″ автомашин чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй, буцаж эргэх үйлдэл хийхдээ өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Ингэхдээ үргэлжилсэн цагаан шугам давж эргэн осол гаргасан. Уг зөрчилд нь 5 оноо хасаж, 100 мянгаар торгоно. Мөн тухайн жолооч цагдаагийн алаг тэрэгний хохирол барагдуулах ёстой” хэмээлээ.

FacebookTwitterMessenger

Холбоотой мэдээ