Н.Тавинбэх: Цахилгаан автомашиныг хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарна

               
2022-03-30 0
Зургийн эх сурвалж: MPA

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээллээ.

Тэрбээр “Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор цахилгаан автомашины хэрэглээг дэмжих, цаашид авах арга хэмжээг тодорхой болгох зорилгоор түүнтэй холбоотойгоор Монгол Улсын эрчим хүчний салбарын хувьд цахилгаан, эрчим хүчний эх үүсвэрээр хангах боломтой эсэх талаар хэлэлцлээ. Олон улсын түвшинд байгуулагдсан гэрээ конвенцийн дагуу уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор дэлхийн олон оронд цахилгаан машины хэрэглээг дэмжиж тодорхой хугацаанд автомашины хэрэглээг бүрэн цахилгаан болгохоор шийдвэрийг гаргаад байна.

Монгол Улс мөн олон улстай зэрэгцэж энэ шийдвэрийг гаргах ёстой. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 492 цахилгаан автомашин байна. Нийт 1.2 сая автомашин байна. Энэ тоотой харьцуулахад маш цөөн цахилгаан машин байгаа нь харагдаж байна. Тийм учраас Засгийн газраас тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй гэж дүгнэлээ.

Эрчим хүчний салбарт хэрэглээ нэмэгдсээр байгаа. Гэхдээ бидний хийсэн тооцоогоор нийт автомашины 20-30 хувьд цахилгаан машин нэвтрэхэд цахилгааны хэрэглээ 15-20 мегаваттаар нэмэгдэх юм. Үүнийг оргил ачааллын үеэс бусад цагт эрчим хүчээр цэнэглэх боломжоор хангах боломжтой” гэв.

Холбоотой мэдээ