“Чингис хаан” хамтлаг орон нутгаар аялан тоглолт хийнэ

               
2022-03-30 0

“Чингис хаан” хамтлаг орон нутгаар аялан тоглолт хийхээр болжээ. Тодруулбал, Монгол орныг бүхэлд нь хамрах “XXI зуун” аялан тоглолт дөрөвдүгээр сарын 6-наас эхлэх аж. Хоёр сар үргэлжлэх энэхүү тоглолт Багануур дүүргээс эхэлнэ.

Цаашлаад зүүн аймаг болох Хэнтийгээс эхэлж тойрсоор Сэлэнгэ аймагт тавдугаар сарын 28-нд тоглоод өндөрлөх юм байна. “Чингис хаан” хамтлаг 1989 онд байгуулагдсан.1999 оны 12 дугаар сарын эхээр “ХХ зуун” концертоо Улаанбаатар хотод гурав хоног амжилттай зохион байгуулж, Монголын төвийн хэвлэл мэдээллийнхэн “20-р зууны домогт концерт” хэмээн дуу нэгтэйгээр онцлон тэмдэглэж бичиж байсан түүхтэй.

Холбоотой мэдээ