Товчхон
               

“Tokyu Railways” бүх шугамаа ногоон эрчим хүчээр хангана

               
2022-03-30 0

Японы “Tokyu Railways” галт тэрэгний оператор компани ирэх сараас эхлэн бүх үйлчилгээгээ нарны болон бусад сэргээгдэх эх үүсвэрийн эрчим хүчээр хангана гэдгээ даваа гарагт мэдэгджээ.  

Тодруулбал, Токио хот болон хөрш зэргэлдээ Канагава муж дахь найман шугам болон галт тэрэгний буудлуудын эрчим хүчийг дөрөвдүгээр сараас сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлэх ажээ.

Ингэснээр “Tokyu Railways” нь бүх шугамаа сэргээгдэх эрчим хүчээр хангасан Японы анхны компани болж, жилийн CO2-ын ялгарлаа 56 мянган өрхөөс ялгардагтай тэнцэх хэмжээгээр бууруулах төлөвтэй байна.

Тус компани нь Токио, Канагавад 105 км төмөр зам бүхий найман шугамтай бөгөөд “Setagaya” шугам нь 2019 оноос хойш усан цахилгаан станц, газрын гүний дулааны цахилгаан станцын сэргээгдэх эрчим хүчээр ажиллаж байгаа ажээ.

Оператор компанийн мэдээлснээр, цахилгаан эрчим хүчний худалдан авалтын зардал нэмэгдэж байгаа нь тасалбарын үнэд нөлөөлөхгүй бөгөөд компани зардлаа шингээхийн тулд цахилгаан эрчим хүчний хэмнэлттэй галт тэрэгний шинэ загваруудыг нэвтрүүлэх тэргүүтэй бусад алхмыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ