Товчхон
               

“Hyundai”, “Saudi Aramco” хамтран байгальд ээлтэй хөдөлгүүр бүтээнэ

               
2022-03-30 0

БНСУ-ын “Hyundai Motor” компани Саудын Арабын “Saudi Aramco” компани болон Абдулла хааны нэрэмжит их сургуультай хамтран тээврийн хэрэгсэлд зориулсан байгаль орчинд ээлтэй түлш, хөдөлгүүр бүтээхээр болсноо өнөөдөр мэдэгджээ.

Тодруулбал, “Hyundai”, “Saudi Aramco”, Абдулла хааны нэрэмжит шинжлэх ухаан, технологийн их сургууль тээврийн хэрэгслээс ялгарах нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээг бууруулахын тулд дэвшилтэт түлш, хөдөлгүүр бүтээхээр төлөвлөж байгаа ажээ.

Хоёр жилийн хугацаатай хамтарсан төсөл нь хос хөдөлгүүртэй цахилгаан тээврийн хэрэгсэлд ердийн түлшний оронд байгальд ээлтэй түлш ашигласнаар хүлэмжийн хийн ялгарлыг хэдий хэмжээгээр бууруулах боломжтойг тогтоох зорилготой гэж “Hyundai” компанийн мэдэгдэлд дурджээ. 

“Hyundai” нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлаа 2040 он гэхэд 2019 оныхоос 75 хувиар бууруулж, улмаар 2045 он гэхэд тэглэх зорилт дэвшүүлээд байгаа бөгөөд түүндээ хүрэхийн тулд борлуулалтдаа эзлэх цахилгаан тээврийн хэрэгслийн хувь хэмжээг 2030 он гэхэд 30 хувьд, 2040 он гэхэд 80 хувьд хүргэхээр төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ