Товчхон
               

“Нью прогресс”, “Хургатай хайрхан” ХХК-иуд тус бүр 10 сая мод тарина

               
2022-03-30 0
Зургийн эх сурвалж: MPA

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд МҮХАҮТ-ын гишүүн компани, ААН-үүд нэгдэн манлайлж эхэллээ. Тухайлбал, “Хургатай хайрхан” ХХК 2022-2030 он хүртэлх 9 жилийн хугацаанд 10 сая мод, “Нью прогресс” ХХК мөн 10 сая мод, “Хийрэв” ХХК-ийн эрдэс бордооны боловсруулах үйлдвэр 5 сая төгрөгийн гумины эрдэс бордоо хандивлахаа илэрхийлэв. МҮХАҮТ-ын дэргэдэх самрын кластерын тэргүүлэгч гишүүн “Грийнпинус” сая мод, “Ханбогд кашмер” 300 мянган мод, “Жимобайл” ХХК 3600 мод тарьж, ургуулахаа амлалаа.

Хувийн хэвшлийнхэн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ой мод, ойн санг нэмэгдүүлэх, усны эх үүсвэр, нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилтыг дэмжин, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд ийнхүү нэгдсээр байна.

Холбоотой мэдээ