Мөрөн сумын зам талбайг цэвэрлэх зориулалтын автомашинтай боллоо

               
2022-03-30 0

 Хөвсгөл аймгийн Мөрөн сумын зам талбайн хог шороог цэвэрлэх тусгай зориулалтын автомашиныг Хот тохижилт үйлчилгээний төвд Мөрөн сумын Засаг дарга Б.Батбаяр хүлээлгэн өглөө. Тус автомашиныг Орон нутгийн хөгжлийн сангийн 99,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан байна.

Мөрөн сумын 40 гаруй км авто замыг Хот тохижилт үйлчилгээний зам талбай хариуцсан 9 ажилтан гараар шүүрдэн цэвэрлэдэг. Нэг ажилтан өдөрт 1,2 га талбайг цэвэрлэх нормтой боловч 1,8 га талбайг цэвэрлэж ажлын ачаалал их байдаг байна. Тус автомашин нь  өөртөө 1,5 тонн ус шүрших сав, 4 тонн хог шороо хадгалах савтай бөгөөд  1 цагт 10-15 цагийн хурдтай ажилласнаар 10 орчим км зам талбайг цэвэрлэх хүчин чадалтай юм. Ийнхүү зам талбай цэвэрлэх тусгай зориулалтын автомашинтай болсноор Хот тохижилт үйлчилгээний төвийн ажилчдын ажлын ачаалал багасах, Мөрөн хотын өнгө үзэмж сайжрах зэрэг олон үр дүн гарна гэдгийг Мөрөн сумын Засаг дарга Б.Батбаяр онцолж байлаа.

Холбоотой мэдээ