Жүжигчин Сон Еэ Жи, Хён Бин нар өнөөдөр хуримаа хийнэ

               
2022-03-31 0

“Crash landing on you” киноны гол дүрийн жүжигчид болох Сон Еэ Жи, Хён Бин нар өнөөдөр хуримаа хийнэ.

Тэд хуримын ёслолоо ойр дотны хүмүүсийнхээ хүрээнд л хийж буй бөгөөд Сөүлийн хамгийн алдартай хуримын байшинд тооцогддог “Aston House”-д болох юм. Тэд хуримын урилга дээрээ зочдод хандан хуримын үеийн нууцыг чандлан хадгалахын сануулсан байна.

“Crash landing on you” олон ангит кино нээлтээ хийсэн өдрөөсөө хойш үзэгчдийг байлдан дагуулсан бөгөөд ойролцоо насны ганц бие хоёр алдартныг болзоосой гэж хүсэх шүтэн бишрэгчид ч нэмэгдэх болсон юм. Тэд 2018 оноос хойш болзсон хэмээн “Dispatch” агентлагаас цуурхал гаргасан ч найман сар өнгөрч буйг хоёр талын энтертайнмэнт албан ёсоор зарласан билээ.

Холбоотой мэдээ