Товчхон
               

Г.Дамдинням: Барилгын улирал эхэлчихсэн байхад Дарханы зам дээр хүн алга

               
2022-03-31 0
Зургийн эх сурвалж: MPA

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Дарханы замын шинэ урсгалын санхүүужилтийн зүйлийг тогтоолд нэмж байгаа. Өнгөрсөн жил жагсаалтад байсан зүйлийг энэ жил оруулж ирээд батлуулахдаа яагаад хассан юм бэ. Дарханы зам гээд сүүлийн хоёр жил үзэж тарж байна. Өнгөрсөн жил Европын сэргээн босголтын банкны урсгалын санхүүжилт зогсоод хариуцсан яам нь төслийн нэгжээ байгуулж үүргээ биелүүлээгүйгээс болж нэг сар хагас зогссон. Санхүүжилт нь гацсан байсныг Сангийн сайд хөөцөлдөж байж нээлгэсэн. Энэ жил дахиад зээлийн хэлэлцээрийнх нь зүйл заалтыг үндсэн чиглэлд оруулаагүй хариуцлагагүй алдаа гаргаснаас болоод одоо барилгын улирал эхлээд сар гаруй болж байхад хоёрдугаар сарын нэгэнд эхэлнэ гэж байсан Дарханы зам дээр хүмүүс алга. Цаг алдаж байна. Аль яам нь үүнийг шийдэх вэ. Санхүүжилтгүй учраас хүмүүс ажлаа хийж чадахгүй байна” гэв.

ЗТХ-ийн сайд Л.Халтар “Хоёрдугаар сард буюу өвлийн сар дуусаагүй байхад барилгын ажил эхлэх боломжгүй. Бид ирэх оны гуравдугаар сарын 15-наас эхэлнэ гэж өнгөрсөн жил танд хэлж байсан. Барилгын ажлыг зөвлөх компанитай ярьж байгаад хоёрдугаар сарын 10-нд эхлүүлсэн. Хатуу ухмалууд дээр тэсэлгээ хийгээд 70 мянган кубын зөөврийн ажлыг хийгээд явж байгаа. Газар шорооны ажил долоо хоногийн өмнө эхэлсэн. Энэ жилдээ тавьсан зорилгоо биелүүлэх болно” гэлээ.

Холбоотой мэдээ