Товчхон
               

Халдварын 112 тохиолдол шинээр бүртгэгджээ

               
2022-03-31 0
Зургийн эх сурвалж: MPA

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 112 тохиолдол батлагджээ. ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 55 нь Улаанбаатар хотод, 57 нь орон нутагт бүртгэгдсэн байна. 

Орон нутгаас хамгийн их буюу 44 тохиолдол Өмнөговь аймагт батлагдсан байна.

Одоогоор коронавируст халдвартай 289 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 11 хүн нэн хүнд өвдсөн бол биеийн байдал нь хөнгөн 30, хүндэвтэр 201, хүнд оноштой 48 хүн байгаа аж. Түүнчлэн гэрийн хяналтад 889 хүн байна. Мөн хугацаанд нас баралт бүртгэгдээгүй.

Холбоотой мэдээ