Товчхон
               

Ц.Даваасүрэн: 2023-2024 онд бид эрчим хүчний дутагдалд орно

               
2022-03-31 0
Зургийн эх сурвалж: MPA

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Юмны үнэ, барааны хомстол аюултай түвшинд хүрлээ. Валютын ханш импортын барааны үнэ дахиад нэмэгдэхээр болж байна. Үүний дараа тээвэр шатахууны асуудал гарч ирнэ. Энэ нь суурь үнэд нөлөөлөхөөр дахиад бүх төрлийн бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлнө. Энэ жил бид үнийн өсөлттэй зууралдсаар байгаад дуусах нь. Гаднаас 100 хувь хамааралтайн горыг амсаж байна.

Халамжинд зарж байгаа мөнгө бол нэг тэрбум төгрөгийн 3-5 үйлдвэрийг нэг жилд бүх суманд барих мөнгө. 10 тэрбум төгрөгийн нэг үйлдвэрийг бүх аймгийн төвд барих мөнгө. Нэг жилийн халамжийн мөнгө 16 вакцины үйлдвэр барих мөнгө. Тэгэхэд бид өнөөдөр Унгарын зээл яриад л сууж байна. Үйлдвэрийг хувийн хэвшил барина гээд байдаг. Хаана байна вэ. Хилээ нэг хаахад л иргэний дайн үүсэхээр байна. Нэг бүтээгдэхүүн орохгүй л бол жагсаал цуглаан болно.

2023-2024 онд эрчим хүчний хомстолд орж эхэлнэ. Эдийн засаг, хөгжлийн яам эрчим хүчийг хариуцах уу. Ирэх онуудад ямар үйлдвэр барих вэ. Хийн станцийг барих концессийн асуудал юу болж байна вэ. Энэ яаманд эрчим хүчний мэргэшсэн хүн байна уу. ” гэв.

Холбоотой мэдээ