Товчхон
               

Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирлаар Кожи Курушима томилогдов

               
2022-03-31 0

Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал бөгөөд Мобиком групп компаниудын Ерөнхий захирлаар Кожи Курушима томилогдож, 4 дүгээр сарын 1-нээс шинэ албан үүргээ эхлүүлэхээр боллоо.

Кожи Курушима нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт 22 жилийн турш тасралтгүй ажиллаж байна. Тэрбээр ажлын гараагаа 2000 онд KDDI Корпорациас эхлүүлж, KDDI Корпорацийн Япон, Бангладеш дахь салбарт Корпорацийн стратеги, Шинэ бизнес хөгжүүлэлт, Төслийн менежмент, Маркетингийн судалгаа, Охин компаниудын менежментийн чиглэлээр ажиллан, дэлхийн хэмжээний бизнесийн туршлага хуримтлуулсан, өндөр ур чадвартай удирдагч юм.

Тэрбээр 2017 оноос Мобиком Корпорацийн Маркетингийн газрын захирал, 2018 оны 4 дүгээр сараас Маркетингийн асуудал эрхэлсэн дэд захирлаар ажиллаж, Маркетингийн стратеги, судалгаа, шинжилгээ, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, урамшууллын хөтөлбөр, сүлжээ өргөтгөх төлөвлөгөө, PR, Нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөрүүдийг хариуцахын сацуу VOO, MonPay бизнесийн өсөлт хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Мобиком Корпорацийн Ерөнхий захирлаар сүүлийн 6 жилийн турш ажиллаж, салбартаа тэргүүлэгч байр сууриа бататгах, компанийн нэр хүнд, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн Тацуяа Хамада нь ТУЗ-ийн даргын үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэх юм.

Холбоотой мэдээ