97 дугаар сургуулийн захирал ажлаа хүлээлгэн өгчээ

               
2022-03-31 0

Нийслэлийн ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн захирал Б.Алтанцэцэг өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгчээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа “За ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өглөө. Шинэ захиралдаа амжилт бүхний дээдийг хүсье. Дэмжин тусалж, хамтран ажилласан бүх хүмүүст баярлалаа” гэжээ.

Түүнчлэн 97 дугаар сургуулийн хоёрдугаар ангийн багш сурагчаа зодсон хэрэг саяхан гарсан. Энэ асуудалтай холбогдуулан тус багш өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөөд удаагүй байгаа юм.

Холбоотой мэдээ