70 настай иргэн орон сууцны дээврээс унаж нас баржээ

               
2022-03-31 0

Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Бичил хороолол орон сууцны есөн давхар барилгын дээвэр дээрээс эрэгтэй хүн унасан тухай Нийслэлийн Онцгой байдлын газарт 12:26 цагт дуудлага өгчээ.

Нийслэлийн Аврах, ангийн алба хаагчдыг очиход тус байрны иргэн Э /70 настай, эрэгтэй/ нь цонхноос нэгдүгээр давхрын орцны хаалганы давцан дээр унаж нас барсан байдалтай байжээ. Иймд цогцсыг буулгаж, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Холбоотой мэдээ