Т.Доржханд: Бид ам.долларын хоёр ханштай байгаа нь үнэн

               
2022-03-31 0
Зургийн эх сурвалж: MPA

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд “Маш хүнд нөхцөлд дарга нар вакуумжсан байна. Бүх зүйл болж, бүтэж байгаа, орлого орж ирж байгаа, сайн байна гэсэн байдлаар тайлбарлаад байна. Эдийн засаг маш муу байна. Бид маш өөдрөг төсөөллөөр 2022 оны орлогыг хийсэн. Түүний дагуулаад их хэмжээний төсвийн зарлагыг баталсан. Тухайн үед Сангийн сайд энэ их өндөр орлогыг оруулах талаараа итгэлтэй байгаагаа хэлж байсан.

Гэтэл өнөөдөр Эдийн засаг муудлаа гээд орж ирж байна. Ч.Хүрэлбаатар гишүүний үг үнэн. Бид 1990 онруу ухарчихсан байна. Өнөөдөр бид хоёр ханштай байна. Төв банкны ханшаа мэдэхгүй байна. Монголбанк ажлаа хийхгүй байна. Монголбанкны ерөнхийлөгч нь орж ирэхгүй зугтаад, Сангийн сайд нь өмөөрөөд байх юм. Яармагийн иргэд талхаа зүсэж авч байна” гэв.

Холбоотой мэдээ