Баян-Өлгий: Төрийн албаны ерөнхий шалгалтад 307 иргэн орно

               
2022-03-31 0
Зургийн эх сурвалж: MPA

Төрийн албаны ерөнхий шалгалтыг дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс орон даяар зохион байгуулна. Баян-Өлгий аймгаас 307 иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн гэсэн мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс өгөв.

“Шалгалтыг 4 дүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд зохион байгуулна. Нэг өдөрт 5 ээлжээр нийт 10 ээлжид хуваасан байгаа. Бүртгүүлсэн иргэдэд хандаж хэлэхэд, сайтад харагдаж байгаа цаг бол Улаанбаатар хотын цаг юм. Тус аймгийн иргэд шалгалтаа орон нутгийн цагаар өглөөний 07:00-гоос оройн 19:40 цагийн хооронд өгнө. Нэг ээлжид 31 хүн орно” гэж Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Нуржол хэллээ. 

Холбоотой мэдээ