Товчхон
               

Ц.Оюундарь: Э.Бат-Үүл өлсгөлөнгөө зогсоосон

               
2022-03-31 0
Зургийн эх сурвалж: MPA

Хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь хаасан тул Э.Бат-Үүл өлсгөлөн зарлаад буй талаар түүний өмгөөлөгч өмнө нь мэдээлэл хийсэн билээ. Тэгвэл тэрбээр өлсгөлөнгөө зогсоон байна.

Энэ талаар Ардчилсан Намын дэд дарга Ц.Оюундарь:

“Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрхийн хаасан талаар намаас гомдол гаргасан. Гомдлын шалгалтын явц хийгдэж байгаа. Цаасаар гарсан шийдвэр байхгүй учраас түүний нийтлэлийг гурав хоногийн өмнө нийтэлсэн. Нийтлэлд Украины дайныг дэмжсэн, ОХУ-ыг буруутгасан зүйл байхгүй. Харин ОХУ-ын Украинд хийж буй дайны цаад учир шалтгааныг өөрийнхөө өнцгөөс тайлбарласан юм. Хэвлэн нийтлэх эрхийг нь сэргээсэн тул Э.Бат-Үүл өлсгөлөнгөө зогсоосон” хэмээлээ.

Холбоотой мэдээ