Товчхон
               

Цэцэрлэг сумын иргэд ус зөөвөрлөх автомашинтай боллоо

               
2022-03-31 0
Зургийн эх сурвалж: MPA

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 7-р баг буюу Бүрхээр багийн төв сумын төвөөсөө 20 гаруй км-ийн зайтай оршдог. Тус багт төсвийн 3 байгууллага, Могойн голын уурхайтай 107 өрхтэй 413 хүн амтай юм. Газар нутгийн хувьд цэвдэгтэй учраас гүний худаг гаргах боломжгүй тул 20-иод км-ийн зайнаас усаа зөөвөрлөн авдаг байна.

Сүүлийн үед ус зөөвөрлөдөг машин нь хуучирч муудан усны асуудал хүндрэлтэй болсон тул даруй шийдвэрлэж өгөх хүсэлтийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг орон нутагт ажиллах үеэр нутгийн иргэд өгсөн байна. Хүсэлтийн дагуу багийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-д улсад үйлдвэрлэсэн 50 сая төгрөгийн өртөг бүхий 5 тонн усны автомашиныг шийдвэрлэн  багийн Засаг даргад гардуулан өглөө.

Холбоотой мэдээ