Товчхон
               

Өнөөдөр сонины тойм /3 сарын 31/

               
2022-03-31 0

Гол онцлох:

“Гарц нь хаалттай Монголын ганц боломж нь нүүрс” гэсэн гарчигтайгаар “Тоймчийн үг” буланд сэтгүүлч Т.Энхбат бичжээ. Одоо илэрч буй хямралын шинж тэмдэг зуны халуун өдрүүдэд тод мэдрэгдэнэ гэж эдийн засагчид хямрал айсуйг сануулсаар байгаагаар сэтгүүлч тоймоо эхлүүлсэн байна. Коксжих нүүрсний үнэ уурхайн аман дээр нэг тонн нь 156 ам доллар хүрсэн мэдээ бий гэжээ.

Дэд онцлох:

“Хөнгөлөлттэй зээлээ хянахгүй бол хүлэмжийн аж ахуй өөдлөхгүй нь” гэж сэтгүүлч С.Цэрэндулам сануулан бичжээ. Өвөл, зуны аль ч цагт ургац авах боломжтой дөрвөн улирлын хүлэмжийн хэмжээ 20 га орчим байгаа ч 6-7 га талбайгаас ургац авч байна. Харин зуны хүлэмжийн хэмжээ 80 га орчим байгаа. Улаан лооль, өргөст хэмх болон бусад төрлийн нарийн ногоог хүлэмжинд тарьж ургуулснаар хангамжийг тасалдуулахгүй, улмаар импортыг орлох боломж бий. Гэтэл зориулалтын зээл олгосон ч хэрэгжилт нь хангалтгүй байгааг анхаарч үзэхээр аргагүй юм. 2021 онд манай улс өргөст хэмх, улаан лооль, навчит болон буурцагт ургамлыг нийт 2400 тонн импортолж, 1.6 сая ам.доллар зарцуулжээ. Харин энэ оны эхний хоёр сарын дүн 1180 тонн хүрээд байгаа ба 660 мянган ам.долларын үнийн дүнд хүрээд байна.

Ингээд тус сонинд хэвлэгдсэн бусад нийтлэл мэдээллийг жагсаая:

  1. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо буюу асуудлаа шийдвэрлэх боломж” гарчигтай сурважилга,
  2. “Гадаадын хөрөнгө оруулалтын төслийн газрыг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан дээрэмдэх үү” гэх гарчигтай эрэн сурвалжлагын нийтлэл,
  3. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас “Эрчим хүчний үнийг 28% нэмэх шаардлагатай гэж тооцжээ” гэсэн гарчигтай мэдээлэл,
  4. Монголын модон бөмбөгийн шигшээ багийн тамирчин, спортын мастер Э.Энх-Алдар “Бөмбөг, цохиуртай нөхөрлөсөн цагаасаа эрч хүч, тайвшрал, аз жаргалыг их мэдэрдэг болсон” гэж ярилцлага өгчээ.

Холбоотой мэдээ