Товчхон
               

МҮОХ-ны шинэ Ерөнхийлөгч Б.Баттүшиг тамгаа гардан авлаа

               
2022-03-31 0
Зургийн эх сурвалж: MPA

Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, шинээр сонгогдсон ерөнхийлөгчид МҮОХ-ны тамгыг гардуулан өгөв.

Энэхүү ёслолд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай болон штабын ажилтнууд байлцав.

Ерөнхийлөгч Б.Баттүшиг энэ үеэр мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлуудыг хэрэгжүүлэхийн төлөө хамтдаа эрч хүчтэй ажиллах болно гэдгээ хэллээ.

МҮОХ-ны VIII чуулганы үеэр явагдсан ерөнхийлөгчийн сонгуульд Б.Баттүшиг нийт гишүүдийн 92 хувийн саналыг авч, МҮОХ-ны 14 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

Холбоотой мэдээ