Жим Керри: Би алгадуулсан бол 200 сая ам.доллар нэхэмжлэх байсан

               
2022-03-31 0

Саяхан болж өнгөрсөн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол дээр Жада Смитээр тохиромжгүй наргиа хийсэн Крис Рокыг тайзан дээр Уилл Смит алгадсан явдал олны анхаарлыг татаад буй. Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулан Жүжигчин Жим Керри өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ.

Тэрбээр, “Оскар”-ын шагнал гардуулах ёслол дээр Уилл Смитийн уучлалт гуйсан үгэнд танхимд байгаа үзэгчид яагаад алга ташсан гэдгийг ойлгохгүй байна гэв. Хүмүүс зогсолтгүй алга ташиж байгааг хараад үнэхээр зэвүүцсэн. Хэрэв би Крис Рокын оронд байсан бол Уилл Смитээс 200 сая ам.доллар нэхэмжлэх байсан гэв.

Жим Керри үргэлжлүүлэн энэ бүхэн видео бичлэгт хадгалагдан үлдэж, хаа сайгүй яригдах болно. Үзэгчид орилж хашгирч, дургүйцлээ илэрхийлэн, эсвэл “Твиттер”-ээр ямар нэг зүйл хэлэхийг хүсэж байгаа бол хүлээн зөвшөөрч болох зүйл. Гэвч тайзан дээр гарч ирснээ хэн нэгнийг юм ярьсных нь төлөө нүүрэнд нь халдах эрх хэнд ч байхгүй хэмээн ярьжээ.

Jim Carrey Calls Out Hollywood After 'Sickening' Ovation For Will Smith |  Bored Panda
Уилл Смит Крис Рокыг алгадсан бичлэг 16 цагийн дотор “YouTube” сувагт 48 сая хүн үзсэн ба үзэгчдийн тоо одоо өссөөр байгаа юм.

Холбоотой мэдээ