Бага насны хүүхэд экскаваторт дайруулж амь насаа алджээ

               
2022-03-31 0

Өнөөдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 31-нд Баянзүрх дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр, Амгалан захын урд замд хүүхэд экскаваторт дайруулж газар дээрээ амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Цагдаагийн байгууллага ослын шалтгаан нөхцөлийн тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд долдугаар ангийн сурагч байсан нь тогтоогдсон байна.

Сэрэмжлүүлэг: Эцэг эх асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдэдээ тавих анхаарлаа нэмэгдүүлж, аливаа осол эндэгдлээс урьдчилан сэргийлнэ үү! Мөн замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар анхаарал болгоомжтой, хурдаа тааруулж, дүрмээрээ зорчихыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ