Товчхон
               

Шри Ланка эдийн засаг гүн хямралд оржээ

               
2022-03-31 0

Гадаад валютын хомсдолоос болж Шри Ланка улс сүүлийн хэдэн арван жил тохиолдоогүй эдийн засгийн хямралд нэрвэгдээд байна. Тус улс шатахууны тээврийн зардлыг төлж чадахгүйд хүрсэн ба Олон улсын валютын сангаас тусламж хүсэхэд бэлдэж байгаа аж.

Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор эрчим хүчийг хэмнэх зорилгоор лхагва гарагт улс даяар цахилгааныг 10 цагийн хугацаанд тасалжээ. Мөн цахилгаан эрчим хүчний удирдах газраас сая гаруй төрийн албан хаагчдыг гэрээсээ ажиллаж эрчим хүч хэмнэхийг уриалжээ.

Мөн энэ сараас эхлэн өдөр бүр эрчим хүчийг долоон цагаар хязгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Шри Ланкагийн гадаад валютын нөөц 70 хувиар буурч, 2.31 тэрбум ам.доллар /2-р сарын байдлаар/ болсон нь гаднаас хоол хүнс, түлш зэрэг зайлшгүй шаардлагатай зүйлсийг худалдан авахад нөлөөлж байгаа юм.

Өчигдөр тус улсын төрийн өмчит цахилгаан эрчим хүчний компани болох “Ceylon Electricity Board” мэдэгдэхдээ, өнөөдрөөс эхлэн өдөр бүр улс даяар арван цагийн цахилгаан түр хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлнэ гэжээ.

Холбоотой мэдээ