З.Мэндсайхан: Шүлхий өвчин хумигдаж байна

               
2022-03-31 0
Зургийн эх сурвалж: MPA

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан малын шүлхий өвчний тархалтын талаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханаас асуулаа.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Монгол Улсын хэмжээнд нийт 67 сая малаас 343 мянган мал шүлхий туссан. 311 мянга нь эдгэсэн. 32 мянган мал тусгаарлалтад байна. Үүнээс Завхан аймагт 4496 мал тусгаарлалтад бий. Шүлхий өвчин хумигдаж байна” гэв.

Холбоотой мэдээ