Товчхон
               

Б.Ариунзаяаг МУИС-иас хасах захирлын шийдвэр гарчээ

               
2022-03-31 0
Зургийн эх сурвалж: MPA

Нэр бүхий оюутныг Монгол Улсын Их Сургууль/МУИС/-аас хасах тухай захирлынх нь шийдвэр гарчээ.

Тодруулбал, хүмүүнлэг ёсны харилцааны хэм хэмжээг ноцтой зөрчсөн гэж үзэн Б.Ариунзаяаг МУИС-аас хасах санал гаргаж байгаагаа Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа энэ сарын 3-ны өдөр мэдэгдсэн.

Ингэх үндэслэлээ “Монгол Улсын Дээд боловсролын тухай хуулийн 6.2 дугаар зүйлд тухайн оюутан суралцагч нь сургуулийн дотоод дүрэм журамд заасан үүргийг биелүүлнэ. Мөн Дээд боловсролын тухай хуулийн 45.2-т сургуулийн дотоод журмыг хүндэтгэн сахина. МУИС-ийн дүрэмд суралцагч нь ёс зүй, эерэг зан үйлийг чандлан сахих, эрдмийн нэр хүндийг хүндэтгэх үүрэгтэй гэж заасан. Энэ заалтууд зөрчигдсөн” гэж тайлбарлажээ.

Саналыг сургуулийн удирдлагууд авч хэлэлцсэнээр МУИС-ийн захирлын шийдвэр гарч, Б.Ариунзаяаг оюутны тооноосоо хасаж байна.

Холбоотой мэдээ