
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУДЫН МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА:

Өнөөгийн Монгол Улс дахь нийгмийн сэтгэцийн төлөв байдал, түүнд авах шаардлагатай арга хэмжээний талаар мэргэжилтнүүд мэдээлэл хийнэ. “Ирээдүйн гялбаа” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарласан байна.

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэргээр цагдан хоригдоод буй иргэн Ч.Мөнхбаярын шүүх хуралдаан өнөөдөр болно. Түүний өмгөөлөгчөөр “Ахмадын чөлөөт холбоо”-ны тэргүүн Г.Баасан болон өмгөөлөгч Б.Батдорж нар ажиллаж байгаа юм.

Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл, Хуульчдын холбооноос Хотын дарга Д.Сумъяабазарын хууль бус үйлдлийн талаар Монгол Улсын Ерөнхий прокурорт шаардлага хүргүүлэх тухай мэдээлэл хийнэ. “Үндэсний мэдээллийн төв”-д 11:00 цагт эхэлнэ.

“Аутизмыг ойлгоё-Хандивын Үдэш” ONE event hall-д 19:00 цагт эхэлнэ. Тус хандивын үйл ажиллагаанаас олсон бүх орлогыг аутизмын тухай зөв ойлголтыг нийгэмд түгээх, аутизмтай хүүхдүүд ба насанд хүрэгчдийг ойлгож, хүлээн зөвшөөрөх хандлагыг бий болгох зорилгоор олон нийтэд зориулсан видео контентууд болон эцэг эхчүүдэд зориулсан ном товхимол хэвлэн гаргахад зарцуулах болно.
Хандивын үдэшт ирснээр та дуудлага худалдаанд оролцож өөрийн хүссэн урлагийн бүтээл болон спонсор байгууллагын бүтээгдэхүүнээс авах боломжтой.Мөн ямар ч төрлийн хандив өгөх хүсэлтэй хувь хүн, албан байгууллагуудтай бид холбогдохдоо таатай байна.Та бүхэн нэгэн оройг мартагдахааргүй өнгөрөөж, аутизм хэмээх ертөнцөөр аялан тэдний ирээдүйд хувь нэмэрээ оруулан хүрэлцэн ирэхийг хичээнгүйлэн урьж байна. Холбоо барих утас: 91859191, 99045930

Адууг эрлийзжүүлэхийн тулд монгол азаргыг зэрэмдэглэж байгаа асуудлыг хөндөж МҮМСУХ, Монгол адууны нийгэмлэг, Амьтны эрх хамгаалах нийгэмлэгээс хамтран мэдээлэл хийнэ. “Үндэсний мэдээллийн төв”-д 14:00 цагт эхэлнэ.

0 cэтгэгдэлтэй