today: Өнөөдөр болох үйл явдал, арга хэмжээ

               
2022-04-04 0

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУДЫН МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА:

Монголын Аялал Жуулчлалын Холбоо (МАЖХ)-ноос санаачлан Аялал Жуулчлалын Үндэсний Төв (АЖҮТ)-тэй хамтран БОАЖ-ын сайдын ивээл дор зохион байгуулж буй “21 аймгийн аялал жуулчлалын холбоодын үндэсний чуулган” Скай Рекорт “Хүн театр”-т болно. Холбогдох утас: 99109816, 80098480

Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд 09:30 цагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүлийн давж заалдах шатны шүүх хурал болно.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ы нээлтийн үйл ажиллагаа МҮЭСТО-нд 10:00-14:00 цагт болно. Үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлт хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэвшилтэд технологийг нийтийн хүртээл болгох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг түгээх нь сарын аяны зорилго ажээ.

УИХ дахь Монгол Ардын нам, Ардчилсан намын бүлэг Төрийн ордонд 10:00 цагт бүлгийн хуралдаан зохион байгуулна. МАН-ын бүлэг “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, АН-ын бүлэг “Их эзэн Чингис хаан” танхимд тус тус хуралдана.

Сүхбаатарын талбайд 10:00 цагт Иргэн О.Отгонтөгс “сандалтай суулт” эсэргүүцлийн арга хэмжээг зохион байгуулна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд 11:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 13 шүүгчийг томилуулах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн тухай болон Шүүхийн тухай хуульд нийцүүлэн баталсан дүрэм, журмын танилцуулга, Цахим хуудасны шинэчлэлт сэдвээр хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

Хүүхдийн ордонд  14:00 цагт “Шударга ёсыг эрхэмлэе” зөвлөгөөн болно. Нийслэл авлига, албан тушаалын гэмт хэргийн эрсдэлийг бууруулах, хүнд суртлыг багасгах чиглэлд хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгч, бизнес эрхлэгчтэй уулзана. Зөвлөгөөнд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдлагууд, АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн комиссарууд оролцоно.

Холбоотой мэдээ