Зууны мэдээ сонины тойм /3 сарын 31/

               
2022-03-31 0

Гол онцлох:

“Монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэх нь хүн бүрийн үүрэг юм” гэж Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн, Монголын үндэсний спортын холбооны ерөнхийлөгч, Улсын заан Ц.Магалжав ярилцлага өгснийг тус сонин өнөөдрийн дугаартаа онцолжээ.

Ингээд тус сонинд нийтлэгдсэн бусад мэдээлэл, ярилцлагуудыг жагсаая:

  1. “Л.Оюун-Эрдэнэ эхлүүлсэн “дайн”-аа дуусгаж чадах уу?” гэсэн гарчигтай өгүүллийг Б.Дамдин-Очир нийтэлжээ.
  2. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл “Иргэд мэдээллийн аюулгүй байдлаа хангах мэдлэгтэй байх хэрэгтэй” гэж ярилцлага өгсөн байна.
  3. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас “Шатахууны онцгой албан татварыг тэглэх санал гаргажээ” гэдэг мэдээллийг онцолжээ.
  4. Нийслэлийн мэдээ хэсэгт “Нийслэлд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлнэ” гэсэн сурвалжилга нийтэлсэн байна.
  5. Банкныхан “Тэрбум мод” санд жил бүр хоёр тэрбум төгрөг хандивлана гэсэн гарчигтай мэдээлэл гарчээ.
  6. “Худалдагч охин” киноны гол дүр Б.Баярцэцэг “Хүн өөрийн гэсэн хэв маягтай байж эрх чөлөөтэй амьдарна” гэх блиц ярилцлага өгсөн байна.
  7. Монголын боксын шигшээ багийн дасгалжуулагчаар Куба улсаас ирсэн Жилберто Верас “Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч” гэсэн ярилцлага тус тус нийтлэгдсэн байна.

Холбоотой мэдээ