Инээмсэглэлийн тухай сонирхолтой баримтууд

               
2022-04-01 0

Бид хөгжилтэй эсвэл гунигтай зүйлс тохиолдоход өөрийн эрхгүй инээмсэглэдэг. Тэгвэл инээмсэглэлийн тухай сонирхолтой баримтуудаас танд хүргэж байна.

Try this and smile

Нийт 19 янзын инээмсэглэл байдаг

Сэтгэл судлаачид хэдэн арван жил инээмсэглэлийг судалсан ч голдуу гаднаас нь, өөрөөр хэлбэл нүүрний булчин хацрын орчимд агшихад завьж татагдахыг инээмсэглэл гэнэ хэмээн тун өнгөцхөн тодорхойлж ирсэн байдаг. Харин Ниэнденталийн судалгаа хөөр баяслын илэрхийлэл нь хүний бие махбодь, тухайн цаг үе, орчин нөхцөлийн өөрчлөлттэй салшгүй холбоотой хэмээн дүгнэсний дээр ердийн эелдэг хандлага, үнэн сэтгэлээсээ баярлаж хөөрөх гээд нийт 19 янзын инээмсэглэл бий хэмээн тодорхойлжээ. Өөрийгөө албадах юм уу барьц алдаж, сандрахдаа хүн ихэвчлэн шүдээ ил гаргалгүй инээмсэглэдэг. Харин үнэн сэтгэлээсээ баярлаж талархах юм уу, ямар нэгэн сайхан зүйлийн тухай бодохдоо мөн л шүдээ ил гаргалгүй инээмсэглэдэг ч нүд нь мэдэгдэхүйц онийдог байна.

Dolphins in captivity have nothing to smile about | World Animal Protection

Амьтад ч бас инээмсэглэдэг

Эдгээрийг ангилж ялгах нь чухал хэдий ч Ниэнденталийн хэлснээр энэ нь инээмсэглэлийн нууцыг бүрэн тайлахгүй. Тэрээр инээмсэглэлийн олон төрлийг тодорхойлохоос гадна хүн чухам ямар үед олон янзаар инээмсэглэдгийг мөн тодорхойлох гэж оролджээ. Инээмсэглэлийг баярласан сэтгэлийн илэрхийлэл гэж олон хүн боддог ч үнэн хэрэгтээ царайд инээмсэглэл тодруулдаг нүүрний булчин хүнийг гуньж гутарсан, эгдүүцэж, жигшсэн үед ч ялгаагүй агшиж сунадгийг Ниэнденталийн баг тогтоосон байна. Тэгэхээр мэдрэмж, нүүр царайны илэрхийлэл хоёрын холбоос улам л нууцлаг байна гэсэн үг. Хүнтэй өвөг нэг гэгддэг бич, сармагчнаас гадна бусад хөхтөн амьтан, зарим шувууд ч инээмсэглэдэг нь тогтоогдсон билээ.

Smiles are the Universal Language of Love | Arden Dental Care Sacramento, CA

Инээмсэглэл “халдварладаг”

Ниэнденталийн судалгааны өөр нэгэн онцгой дүгнэлт нь инээмсэглэлд хариу барих хүний мэдрэмж юм. Түүнийхээр инээмсэглэсэн хүний нүд рүү харсан хүн өөрийн мэдэлгүй инээмсэглэдэг гэнэ. Гэхдээ инээмсэглэл түгээсэн хүн гагцхүү үнэн сэтгэлээсээ инээмсэглэсэн бол шүү дээ. “Халдвараар” инээмсэглэгчийн нүд эхлээд инээмсэглэсэн хүний нүүрний хэлбэр, өөрчлөлт болон дээр дурдсан үнэн, худал инээмсэглэлийн шинж тэмдгүүдийг өөрт мэдэгдэлгүйгээр мэдээлэл болгон цуглуулж тархины ачаалах цэгт хүргэдэг байна.

1000+ Fake Smile Pictures | Download Free Images on Unsplash

Гэвч хуурамч инээмсэглэл халддаггүй

Бусдыг инээмсэглэхийг хараад баярлаж, тодорхой шалтгаангүйгээр догдлох нь тэгэхээр тун эерэг нөлөөтэй юм. Тиймээс ч инээмсэглэхийг, цаашлаад инээж хөхрөхийг нэгэн төрлийн онцгой эм хэмээдэг. Гэхдээ хуурамч инээмсэглэл ийм нөлөөгүй гэнэ. Харцаараа биш зөвхөн уруулаа хөдөлгөх төдийд инээмсэглэх хүнийг харахад дээрх нууц “урвал” тархинд явагддаггүй аж.

Stress Management - HelpGuide.org

Стресс тайлдаг

Баярлаж догдолсон, чин үнэнээсээ талархсан нэгний инээмсэглэлийг хүн далд ухамсраараа мэдэрдэг гэсэн үг. Жишээ нь, жаргалтай нэгний инээмсэглэлийг харсан хүний тархины “талархал тээгч” хэсэг идэвхжиж, эрүүл мэндэд далдхан сайнаар нөлөөлдөг байна. Хүний тайван амгалан араншинг захирдаг гэх тархины тэрхүү хэсгийг идэвхжих үед тархинд идэвхиждэг нэгэн төрлийн эс стресс тайлж, даралт бууралдагийг Ниэнденталь судалгааныхаа явцад мөн тогтоожээ.

Smiling Really Can Make You Feel Happier, Says (Some Of) The Science |  HuffPost UK Life

Инээмсэглэхэд нүүрний 26 булчин ажилладаг

Түүний гол нууц нь хүний тархи далдуураа нүүрний булчингуудыг “тоолж” байдагт оршино. Нүүрний 26 булчин нэгэн зэрэг хөдөлгөөнд оршиж байж, өөрөөр бол нэг хэсэг нь агшиж, нөгөө хэсэг нь сунаж байж инээмсэглэлийг тодруулдаг байна. Хэрэв тэр бүх булчин хүчээ нэгтгээгүй бол, зөвхөн зарим нь л “ажил”-аа хийвэл бүрэн дүүрэн, чин сэтгэлийн инээмсэглэл хүний нүүрэнд тодрохгүй, харин ч тухайн хүн нүүр амаа тун ёозгүй татвагануулж байх шиг л харагдах вий.

portrait of asian grandmother smile - Decisions in Dentistry

Зүүн Азиуд хамгийн үнэнч инээмсэглэдэг

Ниэнденталийн ажигласнаар америкчууд хамгийн их худал инээмсэглэдэг ард түмэн бол хамгийн баясгалантай, инээмтгий ард түмэн гэх ангилалд Франц, Испани, Португал болон Ватикан, Андорра зэрэг Европын хамгийн жижиг орнууд оршдог Баруун Европын уугуул иргэд дээгүүр байр эзэлсэн байна. Харин чин сэтгэлээсээ инээмсэглэдэг нь нүд, ам хавьд нь нэгэн зэрэг илэрдэг гэх шинжээр зүүн азиуд хамгийн “үнэнчээр” инээмсэглэдэг хүмүүсээр тодорчээ.

Холбоотой мэдээ