Өнөөдрөөс сайжруулсан түлшийг 3750 төгрөгөөр борлуулна

               
2022-04-01 0

Өнөөдрөөс сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хөнгөлөлттэй үнээр авахаа больж үндсэн үнээр буюу 3750 төгрөгөөр борлуулж эхэллээ.

Сайжруулсан шахмал түлш хөнгөлөлттэй үнээр борлуулах шийдвэрийг Засгийн газраас 2020 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдөр гаргасан байдаг.

Шийдвэрийг эргэн сануулбал, Гэр хорооллын 220 мянган өрхөд сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдралтай үнээр буюу 1 тн-ыг 75 мянган төгрөгөөр 2020.12.03-ны өдрөөс 2021.04.01 хүртэл худалдана. Нийслэлчүүд өвлийн улиралд өдөрт 4,000 тн, сард 120 мянга орчим тн сайжруулсан түлш хэрэглэдэг.

Холбоотой мэдээ