БНХАУ АНУ-ын төлөөлөгчдөд визийн хориг тогтоов

               
2022-04-01 0

БНХАУ-ын хүний эрхийн асуудлын талаар худал ташаа мэдээлэл зохион Хятадын эсрэг хориг арга хэмжээ авах шахалт үзүүлж, Хятадын эрх ашгийг хөсөрдүүлсэн АНУ-ын төлөөлөгчдөд хариу визийн хориг тогтоохоор шийдвэрлэсэн талаар Хятадын Гадаад хэргийн  яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь пүрэв гарагт мэдээлжээ.

АНУ хүний эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр Хятадын төлөөлөгчдөд визийн хориг тогтоож буйгаа саяхан мэдэгдсэний хариуд Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага хурал үеэр ийнхүү мэдэгдсэн байна.

“Америкийн тал хүний ​​эрхийн асуудлаар худал мэдээлэл зохиож, түүнийгээ Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, Хятадын нэр хүндийг гутаах, Хятадын төлөөлөгчдөд шахалт үзүүлэх шалтаг болгон ашигласан. Эдгээр шударга бус үйлдэл нь олон улсын эрх зүй, олон улсын харилцааг зохицуулдаг үндсэн хэм хэмжээг ноцтой зөрчиж байна. Хятад улс үүнийг эрс эсэргүүцэж байна” гэж тэрбээр онцлон хэлжээ.

Хятадын бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалж, Хятадын боловсон хүчний хууль ёсны эрх ашгийг хамгаалахын тулд Гадаадын хориг арга хэмжээний эсрэг хуулийн холбогдох заалтын дагуу Хятад улс Америкийн төлөөлөгчдөд хариу визийн хориг тогтоохоор шийдвэрлэсэн гэж хэвлэлийн төлөөлөгч хэлсэн байна.

Холбоотой мэдээ