Японд халдварын тохиолдол нэмэгдсээр байна

               
2022-04-01 0

Японы 18 мужид коронавирусний халдвартай тэмцэх чангатгасан арга хэмжээнүүдийг цуцалнаас хойш ердөө долоо хоног гаруйн хугацаа өнгөрч буй энэ үед халдварын тохиолдлын тоо дахин нэмэгдэж буй шинж ажиглагдаж эхэлжээ.

Тодруулбал, улсын хэмжээнд гуравдугаар сарын 29 хүртэлх долоо хоногт өвчлөл сүүлийн нэг сар хагасын хугацаанд анх удаагаа өссөн байна.

Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хироказү энэ тухайд, “COVID-19”-ийн өвчлөл цаашид дахин эрс нэмэгдэж болзошгүй эсэхийг тогтоохын тулд нөхцөл байдлыг анхааралтай ажиглах хэрэгтэй байна хэмээн хэлжээ.

Түүнчлэн хаврын амралт, төгсөлтийн баяр тохиож байгаатай холбоотойгоор хүмүүс олноороо цугларч байгаа нь өвчлөл нэмэгдэх нэг шалтгаан болж байгааг нэгэн мэргэжилтэн хэлсэн байна.

Олон улсын эрүүл мэнд, нийгмийн халамжийн их сургуулийн профессор Вада Кожигийн тайлбарласнаар, халдварлах чадвар өндөр “омикрон” хувилбарын дэд хувилбар болох “BA-2” нь түүнээс хурдан халдварладаг тул халдварын үзүүлэлтүүд ийнхүү өсөж байгаа бөгөөд хэрэв өвчлөл нэмэгдсээр байвал шаардлагатай арга хэмжээнүүдийг авах шаардлагатай болно. Тэрбээр мөн вакцинжуулалт нь халдварын хурдацтай тархалтыг зогсоож чадна гэдгийг онцлоод, нэмэлт тунд аль болох ойрын хугацаанд хамрагдахыг иргэдэд уриалсан байна.

Холбоотой мэдээ