Товчхон
               

Сэлэнгэ аймгийн Ялбаг гэх газарт нөхөн сэргээлт хийхээр болжээ

               
2022-04-01 0

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг гэх газар уул уурхайн болон хууль бус олборлолтын улмаас эвдрэлд орсон байдаг. Тиймээс тухайн бүс нутгийн 340 га газрыг нөхөн сэргээх хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Оюутолгой компанид хүргүүлсэн байна.

Улмаар Оюутолгой компанийн зүгээс тус газарт нөхөн сэргээлт хийх болсныг мэдэгджээ. Өнгөрсөн онд Ерөө сумын нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийхэд хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн шинжтэй 4 үйлдэл илэрсэн байдаг. Иймд тус газарт Экологийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагаа явуулжээ. 

зураг

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Холбоотой мэдээ