
Сүүлийн таван жил нам гүмхэн байсан “Outlaw” хймтлаг Эрдэнэт хотод тоглолтоо хийхээр болжээ.
“Эрдэнэт бол хот” тоглолт 2022.04.08-ны 19 цагт ганцхан удаа Наадам центрт болох бөгөөд хайрын дуунд дуртай залуус, сэтгэл зүрхэнд хоногшсон хит дуунуудыг даган дуулж, хайр, харуусал, догдлол бүтээх тоглолтод хамтдаа байж, дурсамж сэдрээх үдшийг өнгөрөөгөөрэй. Тоглолтод “Надаас бүү холдооч” ,“Аз жаргалын төгсгөлд”, “Нулимсандаа би хайртай”, “Зүрхгүй” , “Мөсөн хайр”, “Нандин” зэрэг хит уран бүтээлүүдээ эгшиглүүлэх юм.
“Outlaw” хамтлаг нь 2004 оны долдугаар сарын 20-нд Ариука Сайхнаа гэсэн хоёр хүний бүрэлдэхүүнтэй анх Эрдэнэт хотноо байгуулагдсан бөгөөд анх хамтлаг байгуулах санааг хамтлагийн ахлагч Э.Ариун-Эрдэнэ гаргасан байдаг.

0 cэтгэгдэлтэй