
УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан өнөөдөр /2022.04.01/ 10.00 цагт эхэлсэн.
Хуралдааны эхэнд Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Дараа нь Эрдэс баялгийн салбарын хөгжлийн бодлого, шинэчлэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээллийг УУХҮ-ийн сайд Г.Ёндон танилцууллаа. УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан тул өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөснийг мэдэгдлээ.

0 cэтгэгдэлтэй