БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийг энэ сарын 25нд бүртгэнэ

               
2022-04-01 0

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэж, “Онооны тогтолцооны”-ны шалгалтад хамруулах тухай зарлалыг хүргэж байна.

Тодруулбал БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах монгол иргэдийг энэ сарын 25-28-ны өдрүүд бүртгэх аж. Бүртгэлийг цахимаар зохион байгуулах юм байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг 2022 оны энэ сарын 25-ны өдрийн 09:00 цагт нээж, квот дуусмагц бүртгэлийг автоматаар хаана.

Цахим бүртгэлийн линк болон бүртгүүлэх видео зааварчилгааг бүртгэл эхлэхээс 3 хоногийн өмнө буюу 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын цахим хуудсанд / hudulmur-halamj.gov.mn, monkor.net / байршуулна.

Бүртгүүлэх иргэнд тавигдах шаардлага:

-18- 39 настай байх (1982 оны 4 дүгээр сарын 26-аас 2004 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд төрсөн байх);

-Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;

-БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;

-Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;

-Өнгө ялгах чадвартай байх; (нурууны үений диск гэмтэлтэй, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно.)

-Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 болон түүнээс дээш жил ажиллаагүй байх; (Цахим бүртгэлд бүртгүүлэхдээ оршин суусан хугацааг заавал тэмдэглэх)

-Тухайн визээр 5-аас дээш жил оршин суусан тохиолдолд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх боломжгүй; (Цахим бүртгэлд бүртгүүлэхдээ оршин суусан хугацааг заавал тэмдэглэх)

-Солонгос хэлний анхан болон түүнээс дээш мэдлэгтэй байх

Холбоотой мэдээ