
Нийслэлийн Аялал жуулчлалын газар “Монголын чопперчин ахан дүүс” ТББ хамтран мотоцикл сонирхогчдын дунд “Талын салхи” олон улсын мото фестивалийг зохион байгуулахаар болжээ. Энэ удаагийн мото наадамд 21 аймгийн мотоцикл сонирхогчдоос гадна Монгол туургатан улсын төлөөллүүд оролцох юм. “Эрүүл хүн-Архигүй Монгол” уриан дор зохион байгуулагдах тус наадам зургадугаар сарын 11-ний өдөр эхэлнэ. Наадмын үеэр шинэ сонин, ховор, чамин ганган мотоциклуудыг нэг дороос үзэж сонирхох боломж мото сонирхогчдод олдох юм.
Талын салхи наадамд 2019 онд “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн болох ОХУ болон БНХАУ-ын 200 мото тамирчдаас гадна Япон, Энэтхэг улсын төлөөллүүд оролцож байжээ. Энэхүү наадам нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татахад өндөр ач холбогдол болдог байна.

0 cэтгэгдэлтэй