Энэ онд аутизмтай 18 хүүхдийг оношилжээ

               
2022-04-01 0

Монголд сүүлийн жилүүдэд аутизмын хүрээний эмгэг хэмээх сэтгэцийн нэг төрлийн эмгэг багагүй оношлогдож байгаа нь эмчийн үзлэгийн бүртгэлээс харагдаж байна. Тухайлбал Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн сэтгэцийн кабинетаар үйлчлүүлсэн аутизмын хүрээний эмгэгээр оношлогдсон иргэдийг оноор нь авч үзвэл:

  • 2017 онд – 1 эрэгтэй хүүхэд
  • 2018 онд – 7 хүүхэд хүйсийн хувьд 7 эрэгтэй
  • 2019 онд -11 хүүхэд хүйсийн хувьд 9 эрэгтэй 2 эмэгтэй
  • 2020 онд -33 хүүхэд хүйсийн хувьд 21 эрэгтэй, 12 эмэгтэй
  • 2021 онд -34 хүүхэд хүйсийн хувьд 23 эрэгтэй, 11 эмэгтэй

2022 оны эхний гурван сарын байдлаар 18 хүүхэд хүйсийн хувьд 14 эрэгтэй, 4 эмэгтэй хүүхэд үйлчлүүлсэн байна.

2017-2022 он хүртэл нийт 104 хүн Аутизмын хүрээний эмгэг /F84/-ээр оношлогдсоныг хүйсээр нь авч үзвэл эмэгтэй 29 (27.8 хувь) эрэгтэй 75  (72,2 хувь) байна. Тэднийг насаар  нь авч үзвэл;

  • 1-4 насны  25 (24 хувь),
  • 5-9 насны 48  (46.1 хувь),
  • 10-14 насны  17 (16.3 хувь),
  • 15-19 насны 14  (13.4 хувь)  байна.

Холбоотой мэдээ